ЗҮҮН БҮСИЙН АХЛАГЧ НАРЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ ӨНӨӨДӨР ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгуулл   агын зүүн бүсийн ахлагч нарын чуулга уулзалт” Дорнод аймагт өнөөдөр /2024.09.05/ эхэллээ.
  
   Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын ахлагчийн албаны эрх зүйн орчин, нийгмийн хамгааллыг сайжруулж, мэдлэг, ур чадвар, итгэл үнэмшлийг дээшлүүлэх, ахлагчийн албыг сурталчлан таниулах зорилгоор зохион байгуулж буй зүүн бүсийн чуулганд Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн ахлагч нар оролцож байна.
 
   Зүүн бүсийн чуулга уулзалтад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Дэд дарга бөгөөд Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны дарга, хурандаа П.Оростогоо болон харьяа хорих анги, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтсийн 15 ахлагч оролцож байна.

Add comment

reload, if the code cannot be seen