ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЛБА

ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЛБАНЫ ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ
Шийдвэр гүйцэтгэх алба нь иргэн, захиргаа, зөрчлийн хэргийн талаар гарсан шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбоотой хүний эрхийн чиглэлээр мөрдөгдөж буй олон улсын гэрээ, конвенци Монгол Улсын хууль тогтоомжийн зорилгыг хэрэгжүүлэх, ажлын үр дүнг дээшлүүлэх, үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаарх статистик мэдээ, мэдээллийг улсын хэмжээнд нэгтгэн дүгнэх, хэрэгжилтэд хяналт тавьж, аймаг, нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтсүүдийг мэргэжлийн удирдлагаар хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Үндсэн чиг үүрэг:
  • Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар гарсан холбогдох хууль тогтоомж, журам, зааврын хэрэгжилтэд хяналт тавьж, мэргэжлийн удирдлагаар хангах;
  • Аймаг, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс болон Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны явуулж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар гарсан өргөдөл, гомдлыг шалгах, илэрсэн зөрчлийг арилгуулах талаар арга хэмжээ авах;
  • Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг боловсронгуй болгох талаар улсын хэмжээнд нэгдсэн арга хэмжээ болон шийдвэр гүйцэтгэгч, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн дунд сургалт зохион байгуулах;
  • Шийдвэр гүйцэтгэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ижил төстэй улс орнуудын туршлага судлах;
  • Зарим төрлийн гэмт хэргийн улмаас иргэдэд учирсан хохирлыг барагдуулах ажлыг зохион байгуулах;
  • Төрийн байгууллага, болон төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагаанаас учирсан хохирлыг барагдуулах ажлыг зохион байгуулах;
  • Шүүхийн зарим төрлийн шийдвэрийг бусад байгууллагаас гүйцэтгэх үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, энэ талаар нэгдсэн тоо бүртгэл хөтөлж, хяналт тавих;