Бидний тухай
Байгууллагын алсын хараа:
Монгол Улсын дотоод аюулгүй байдлыг хангах, эрх зүйт төрийг хөгжүүлэх, шударга ёсыг бэхжүүлэх үйлсэд тэргүүлэх оролцоо бүхий тусгайлсан чиг үүрэгтэй төрийн цэргийн байгууллага болон төлөвших.
Байгууллагын эрхэм зорилго:
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Монгол Улсын хууль тогтоомж, Олон улсын гэрээ, конвенцод тогтоосон хэм хэмжээний хүрээнд мэргэжлийн манлайлал, технологийн дэвшилд тулгуурлан нийгмийн хөгжлийг дэмжихэд чиглүүлэн үр дүнтэй хэрэгжүүлэх.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь түүхэн хөгжлийн явцад 1930, 1936, 1940, 1956, 1963, 1981, 1992, 1996 онуудад байгууллагын нэршил тухайн цаг үеийн нөхцөл байдалтай уялдан өөрчлөгдөж байсан ба 2002 оноос одоог хүртэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар нэршилтэйгээр хорих болон хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх, иргэний шийдвэр гүйцэтгэх чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.