Хорих ял эдлүүлэх алба
ХОРИХ ЯЛ ЭДЛҮҮЛЭХ АЛБАНЫ ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ
- Цагдан хорих шүүхийн шийдвэр, баривчлах шийтгэл оногдуулсан шүүхийн шийдвэр, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавих, нэгдсэн тоо бүртгэл хөтлөх;
- Хорих ангийн үйл ажиллагааг нэгдсэн болон мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;
- Хорих байгууллагын хүний нөөцийг бэлтгэх, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулах;
- Хорих ангийн бүтэц, үйл ажиллагааг боловсронгуй болгох, түүний аюулгүй байдлыг хангах арга хэмжээний талаар санал боловсруулах;
- Хоригдолд хүмүүжлийн нөлөө үзүүлэх, дахин нийгэмшүүлэх, мэргэжлийн боловсрол, сургалтад хамруулах, мэргэжлийн дадлага олгох чиглэлээр санал боловсруулах.