САНХҮҮ, ҮЙЛДВЭР, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗАР
Санхүү, үйлдвэр, хөрөнгө оруулалтын газар нь дараах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ:
Санхүү, хангамжийн газар нь төсвийн шаардлагыг хэрэгжүүлэх, төсвийн харилцаанд оролцогчийн эрх үүрэг, хариуцлагыг тодорхойлж, төсвийн төвлөрүүлэн захирагчийн хүрээнд санхүү, төсвийн үйл ажиллагаанд нэгдүгээр гарын үсэг зурах, ерөнхий газрын төв аппаратын хэвийн үйл ажиллагааг явуулахад санхүүгийн боломжоор хангах, байгууллагын бүтэц, орон тоог зохион байгуулах, холбогдох өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, өөрийн харьяа хэлтсийг өдөр тутмын мэргэжлийн удирдлагаар хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ.