ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ГАЗАР

ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ГАЗАР НЬ ДАРААХ ҮНДСЭН ЧИГ ҮҮРГИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ:
Захиргааны удирдлагын газар нь байгууллагын үйл ажиллагааны хөгжлийн хэтийн болон дунд хугацааны стратеги, гадаад харилцаа, бодлого, чиглэлийг боловсруулж, хэрэгжилтийг системийн хэмжээнд удирдан зохион байгуулах, холбогдох дээд шатны байгууллагад тайлагнах, хүний нөөцийн удирдлагыг бэхжүүлэн мэргэшсэн тогтвортой алба хаагчийг бүрдүүлэх, байгууллагын хэмжээнд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилан, гадаад харилцааг өргөжүүлж, ШШГЕГ-ын харьяа хорих анги, шийдвэр гүйцэтгэх алба, газар, хэлтэс, салбар нэгжийн үйл ажиллагааг уялдуулах, мэргэжлийн удирдлагаар хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ.