Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын баруун бүсийн ахлагч нарын чуулга уулзалт” Завхан аймагт өнөөдөр /2024.09.04/ эхэллээ.
Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын ахлагчийн албаны эрх зүйн орчин, нийгмийн хамгааллыг сайжруулж, мэдлэг, ур чадвар, албандаа хандах хандлага, итгэл үнэмшлийг дээшлүүлэх, ахлагчийн албыг сурталчлан таниулах зорилгоор зохион байгуулж буй баруун бүсийн чуулганд Ховд, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий, Увс аймгаас 200 гаруй ахлагч оролцож байна.
Баруун бүсийн чуулганд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хяналт шалгалт, үнэлгээ-дотоод аудитын газрын дарга, хурандаа Б.Цогжаргал болон харьяа хорих анги, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтсийн 16 ахлагч оролцож байгаа юм.
“Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын ахлагч нарын чуулган”-ыг 3 бүс болгон зохион байгуулж байгаа бөгөөд төвийн бүсийн чуулган Улаанбаатар хотод, зүүн бүсийн чуулган Дорнод аймагт 2024 оны 09 дүгээр сарын 05-07-ны өдрүүдэд явагдана.