ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ, ХАРИУЛТ

ХОРИХ ЯЛ ЭДЛҮҮЛЭХ  ЧИГЛЭЛЭЭР ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ, ХАРИУЛТУУД

ХОРИХ АНГИД ЯЛ ЭДЭЛЖ БАЙГАА ЯЛТНЫ ТҮР БА УДААН ХУГАЦААНЫ УУЛЗАЛТ

ШҮҮХИЙН ШИЙТГЭХ ТОГТООЛ /МАГАДЛАЛ/-ООР ХОРИХ ЯЛААР ШИЙТГҮҮЛСЭН ЭТГЭЭДИЙН ЯЛЫГ БИЕЧЛЭН ЭДЛҮҮЛЭХ, ТЭДГЭЭРТ ХОЛБОГДОХ ХАРИЛЦААГ ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ ХУУЛЬ, “ХОРИХ АНГИЙН ДОТООД ЖУРАМ”-Д ЗААСНЫ ДАГУУ ЗОХИЦУУЛАХ БА ТҮР, УДААН ХУГАЦААНЫ УУЛЗАЛТЫГ ХОРИХ АНГИЙН ДОТООД ЖУРМЫН 11 ДҮГЭЭР ЗҮЙЛД ЗААСАН ЗААЛТЫГ БАРИМТЛАНА.ҮҮНД:

11.1. УУЛЗАЛТЫГ ХОРИХ АНГИЙН ДАРГА, ХАРУУЛ ХАМГААЛАЛТ ЭРХЭЛСЭН ДЭД ДАРГЫН БИЧГЭЭР ӨГСӨН ЗӨВШӨӨРЛӨӨР ЕРӨНХИЙ ЖИЖҮҮР БУЮУ ЭЭЛЖИЙН ДАРГА ЗОХИОН БАЙГУУЛНА.

  1. 2.ЯЛТАН ЗОХИХ ХЯНАЛТЫН ДОР ТӨРӨЛ САДАНТАЙ УДААН, БУСАД ХҮНТЭЙ ТҮР ХУГАЦААНЫ УУЛЗАЛТ ХИЙНЭ.

11.3.ТӨРӨЛ САДАН ГЭДЭГТ ТҮҮНИЙ ЭХНЭР, НӨХӨР, ХҮҮХЭД, ТӨРСӨН БОЛОН ХАДАМ ЭЦЭГ, ЭХ, ТӨРСӨН АХ, ЭГЧ, ДҮҮ, ӨВӨГ ЭЦЭГ, ЭМЭГ ЭХ, НЭГ АМ БҮЛД ХАМТ АМЬДАРДАГ АЧ, ЗЭЭГ ОЙЛГОНО.

11.4.ТҮР БОЛОН УДААН ХУГАЦААНЫ УУЛЗАЛТААР ИРЭГСДИЙН ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХИЙН ХУУЛБАР ӨРГӨДЛИЙГ ТОО БҮТГЭЛИЙН БАЙЦААГЧ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАГСАД /ТӨРӨЛ САДАН/-ЫН БАРИМТ БИЧГИЙН БҮРДЛИЙГ ШАЛГАЖ, ЯЛТНЫ ЯЛ ЭДЭЛЖ БАЙГАА ДЭГЛЭМ, УУЛЗАХ ХУГАЦААГ МАГАДЛАН ХУУЛЬД ЗААСНЫ ДАГУУ ТОДОРХОЙЛНО.

11.5.УДААН ХУГАЦААНЫ УУЛЗАЛТЫН БАЙРАНД ОР, ШИРЭЭ, САНДАЛ, ХҮНСНИЙ ЗҮЙЛС ХАДГАЛАХ ШҮҮГЭЭ, БУСАД ХЭРЭГЛЭЛ БАЙХ БӨГӨӨД ХУГАЦАА НЬ 72 ЦАГААС ИЛҮҮГҮЙ БАЙНА.

11.6.ТҮР УУЛЗАЛТЫН БАЙРАНД ШАЛАНД БЭХЛЭГДСЭН ШИРЭЭ, САНДАЛ БАЙРЛУУЛАХ БӨГӨӨД УУЛЗАЛТЫН ХУГАЦААГ ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТАН 3 ЦАГТ БАГТААН ТОДОРХОЙ ЗААЖ ШИЙДВЭРЛЭНЭ.

11.7.ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫН АЖИЛТНЫ ШААРДЛАГА БИЕЛҮҮЛЭЭГҮЙ БОЛОН ДОТООД ЖУРАМ ЗӨРЧСӨН ТОХИОЛДОЛД УУЛЗАЛТЫГ ЗОГСООЖ, ЭНЭ ТУХАЙ АНГИЙН УДИРДЛАГАД МЭДЭГДЭНЭ.

11.8.ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫН АЛБА УУЛЗАЛТАД ХЯНАЛТ ТАВЬЖ, ХОРИГДОЛД ӨГЧ БУЙ ХҮНСНИЙ БОЛОН БУСАД ЭД ЗҮЙЛД ҮЗЛЭГ, ШАЛГАЛТ ХИЙХ БӨГӨӨД ХОРИГДОЛД ӨГӨХИЙГ ХОРИГЛОСОН ЭД ЗҮЙЛС ҮЗЛЭГ, ШАЛГАЛТААР ИЛЭРВЭЛ ТЭДГЭЭРИЙГ ТҮР ХУРААЖ, УУЛЗАЛТ ДУУССАНЫ ДАРАА ЭЗЭНД НЬ ЗААВАЛ БУЦААН ӨГЧ ТЭМДЭГЛЭЛ ҮЙЛДЭН УГ ЯЛТНЫ ХУВИЙН ХЭРЭГТ ХАВСАРГАНА.

11.9.УДААН ХУГАЦААНЫ УУЛЗАЛТААР ДОР ДУРДСАН НЭГ УДААГИЙН ХЭРЭГЦЭЭНЭЭС ИЛҮҮ ИРСЭН ЗҮЙЛСИЙГ БУЦААН ОЛГОНО:

НЭГ УДААГИЙН ХЭРЭГЦЭЭ ГЭДЭГТ:

 

–       ГУРИЛАН БҮТЭЭГДЭХҮҮН 5КГ

–       ГУРИЛ 10КГ

–       БУДАА 5КГ

–       САХАР 2КГ

ХАГАС БОЛОВСРУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН 2КГ ХҮРТЭЛ БАЙХ БА БУСАД АХУЙН ХЭРЭГЦЭЭНИЙ ЗҮЙЛС 5 ШИРХЭГЭЭС ИЛҮҮГҮЙ БАЙНА.

11.10.УУЛЗАЛТЫН ЗАРДЛЫГ УУЛЗАГСАД ХАРИУЦАЖ АНГИТАЙ ТООЦОО ХИЙХ БА УДААН ХУГАЦААНЫ УУЛЗАЛТ ХОНОГТ 4500 ТӨГРӨГ БАЙНА.

11.11.УУЛЗАЛТЫГ АЖЛЫН ӨДРИЙН 10.00-17.00 ЦАГИЙН ХООРОНД ЗОХИОН БАЙГУУЛАХ БӨГӨӨД ХҮЧЛЭН ХАМГААЛАЛТ, ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДАЛ ЗАРЛАСАН ҮЕД ТҮР ХУГАЦААНЫ УУЛЗАЛТЫГ ХЯЗГААРЛАХГҮЙ.

11.12.АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ӨӨР ОРОН НУТАГ, ГАЗАР /ТУХАЙН ХОРИХ АНГИ БАЙРЛАЖ БУЙ ГАЗРААС БУСАД АЙМАГ, СУМ, ХОТ/-ААС УУЛЗАЛТААР ИРСЭН ИРГЭДИЙГ ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ ТҮҮНТЭЙ АДИЛТГАХ БУСАД БАРИМТЫГ НЬ ҮНДЭСЛЭН УУЛЗУУЛАХ АСУУДЛЫГ ХОРИХ АНГИЙН ДАРГА НЭН ДАРУЙ ШИЙДВЭРЛЭНЭ.

УУЛЗАХ ХҮСЭЛТ ГАРГАСАН ХҮНТЭЙ ЯЛТАН УУЛЗАХЫГ ЗӨВШӨӨРӨӨГҮЙ ТОХИОЛДОЛД ХУВИЙН ХЭРЭГТ НЬ ТЭМДЭГЛЭЛ ҮЙЛДЭЖ, ӨӨРӨӨР НЬ ГАРЫН ҮСЭГ ЗУРУУЛНА.

11.13.ЯЛТНЫ ХУВИЙН ХЭРЭГТ АЛБАН ЁСООР БҮРТГЭГДЭЭГҮЙ, ТӨРӨЛ САДНЫ ХҮН БОЛОХЫГ НОТОЛСОН ХУУЛЬ ЁСНЫ БАРИМТ БИЧИГ, ЭСХҮЛ СУМ, ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТОДОРХОЙЛОЛТГҮЙ ИРГЭНТЭЙ УДААН ХУГАЦААНЫ УУЛЗАЛТ ХИЙЛГЭХИЙГ ХОРИГЛОНО ГЭЖ ЗААСАН.

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 107 ДУГААР ЗҮЙЛИЙН 107.4-Д ЗААСНААР ЖИРИЙН ДЭГЛЭМТЭЙ ХОРИХ АНГИЙН ЯЛТАН ИЛГЭЭМЖ АВАХ, ТҮР УУЛЗАЛТ ХИЙХ ТООГ ХЯЗГААРЛАХГҮЙ БӨГӨӨД ЖИЛД НАЙМАН УДАА УДААН ХУГАЦААНЫ УУЛЗАЛТ ХИЙЖ БОЛНО.

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 108 ДУГААР ЗҮЙЛИЙН 107.1-Д ЗААСНААР ЧАНГА ДЭГЛЭМТЭЙ ХОРИХ АНГИЙН ЯЛТАН НЬ 2 САРД НЭГ УДАА ТҮР, 3 САРД НЭГ УДАА УДААН ХУГАЦААНЫ УУЛЗАЛТ ХИЙЖ, САРД НЭГ УДАА ИЛГЭЭМЖ АВЧ БОЛНО.

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 108 ДУГААР ЗҮЙЛИЙН 107.2-Т ЗААСНААР ОНЦГОЙ ДЭГЛЭМТЭЙ ХОРИХ АНГИЙН ЯЛТАН ЖИЛД 3 УДАА ТҮР, 2 УДАА УДААН ХУГАЦААНЫ УУЛЗАЛТ ХИЙЖ, ЖИЛД 3 УДАА ИЛГЭЭМЖ АВЧ, САРД 2 УДАА ЗАХИДАЛ ЯВУУЛЖ БОЛОХ БӨГӨӨД ЯЛЫНХАА ТАЛ ХУВИЙГ ЭДЭЛСНИЙ ДАРАА ЖИЛД 3 УДААГИЙН НЭМЭЛТ ИЛГЭЭМЖ АВЧ БОЛНО.

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 109 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 109.4-Д ЗААСНААР ГЯНДАНГИЙН ЯЛТАН ЖИЛД 2 УДАА ТҮР УУЛЗАЛТ ХИЙЖ, 1 САРД НЭГ УДАА ЗАХИДАЛ ЯВУУЛЖ БОЛНО.

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 110 ДУГААР ЗҮЙЛИЙН 110.5-Д ЗААСНААР НАСАНД ХҮРЭЭГҮЙ ЯЛТАН ИЛГЭЭМЖ АВАХ, ТҮР УУЛЗАЛТ ХИЙХ ТООГ ХЯЗГААРЛАХГҮЙ БӨГӨӨД ЖИЛД 8-ААС ДЭЭШГҮЙ УДАА УДААН ХУГАЦААНЫ УУЛЗАЛТ ХИЙЖ БОЛНО.

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 110 ДУГААР ЗҮЙЛИЙН 110.6-Д ЗААСНААР НАСАНД ХҮРЭЭГҮЙ ЯЛТАН ЧАНГА ДЭГЛЭМТЭЙ ХОРИХ АНГИД ЯЛ ЭДЭЛЖ БАЙГАА БОЛ 1 САРД НЭГ УДАА ТҮР, 2 САРД НЭГ УДАА УДААН ХУГАЦААНЫ УУЛЗАЛТ ХИЙЖ, САРД НЭГ УДАА ИЛГЭЭМЖ АВЧ БОЛНО.ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 111 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 111-3 ЗААСНААР ЭМЭГТЭЙ ЯЛТАН ИЛГЭЭМЖ АВАХ, ТҮР УУЛЗАЛТ ХИЙХ ТООГ ХЯЗГААРЛАХГҮЙ БӨГӨӨД УДААН ХУГАЦААНЫ УУЛЗАЛТЫГ ЖИЛД НАЙМАН УДАА ХИЙЖ БОЛНО.

  1. ХОРИГДОЛД ЧӨЛӨӨ ОЛГОХ ТАЛААР:

ХОРИХ АНГИЙН ДОТООД ЖУРМЫН 16 ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫ ДАГУУ ЖИРИЙН ДЭГЛЭМТЭЙ ХОРИХ АНГИД ЯЛ ЭДЭЛЖ БАЙГАА ЯЛТНЫ ТӨРӨЛ, САДАНГИЙНХ НЬ ХҮН ХҮНДЭЭР ӨВЧИЛСӨН БУЮУ НАС БАРСАН, БАЙГАЛИЙН ГАМШИГ, ГЭНЭТИЙН БУСАД АЮУЛ ТОХИОЛДСОНЫ УЛМААС АР ГЭРТ НЬ ҮЛЭМЖ ХОР ХӨНӨӨЛ УЧИРСАН БОЛ ХОРИГДОЛД 7 ХҮРТЭЛ ХОНОГИЙН ЧӨЛӨӨ ОЛГОЖ БОЛНО.

ДЭЭРХ НӨХЦӨЛ БАЙДАЛ БИЙ БОЛСНЫГ НОТОЛСОН СУМ, ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН БОЛОН ЭМНЭЛГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТОДОРХОЙЛОЛТЫГ ҮНДЭСЛЭН ЯЛ ЭДЛҮҮЛЖ БАЙГАА БАРИВЧЛАХ БАЙР, ХОРИХ АНГИЙН ДАРГА ШИЙДВЭРЛЭНЭ.

ЧӨЛӨӨ АВАХ ЯЛТНЫГ ТҮҮНИЙ ТӨРӨЛ САДАНГИЙН 2-ООС ДООШГҮЙ ХҮНИЙ БАРИМТ БИЧГИЙГ ШАЛГАН ТӨРӨЛ САДАН ГЭДЭГ НЬ НОТЛОГДВОЛ ЧӨЛӨӨ ОЛГОХ БӨГӨӨД БАРЬЦАА МӨНГӨ, ЭД ЗҮЙЛ АВАХЫГ ХОРИГЛОНО.БАТЛАН ДААГЧ НЬ ЯЛТНЫГ ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ, ЧӨЛӨӨНИЙ ХУГАЦАА ДУУСМАГЦ ӨӨРИЙН БИЕЭР БУЦААН АВЧРАХ ҮҮРЭГ ХҮЛЭЭНЭ.ЯЛТНЫГ ЧӨЛӨӨНИЙ ХУГАЦААНД ИРЭЭГҮЙГЭЭС ХОРИХ АНГИД УЧИРСАН ЗАРДЛЫГ БАТЛАН ДААГЧ БҮРЭН ХАРИУЦНА.

  1. ХОРИХ АНГИАС СУЛЛАГДАЖ ГАРСАН  ИРГЭН НЬ СУЛЛАГДСАН ТАЛААРХИ ТОДОРХОЙЛОЛТ АВАХ ШААРДЛАГАТАЙ БОЛ:

СУЛЛАГДСАН ТАЛААРХИ ТОДОРХОЙЛОЛТ АВАХ ХҮСЭЛТЭЭ ТОГТООЛ ГҮЙЦЭТГЭХ ГАЗРЫН ТОО БҮРТГЭЛИЙН ТАСАГТ БИЧГЭЭР ГАРГАЖ, /ЮУНД ХЭРЭГЛЭХ ГЭЖ БАЙГАА ШАЛТГААНАА ТОДОРХОЙ БИЧНЭ/ АР ТАЛД НЬ ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХЭЭ ХУУЛБАРЛАН СУЛЛАГДАЛ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭНД ӨГЧ, ТОДОРХОЙЛОЛТ ГАРГУУЛЖ АВНА.

  1. ХОРИХ АНГИД ЯЛ ЭДЭЛЖ БАЙГАА ТУХАЙ ТОДОРХОЙЛОЛТ АВАХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭН НЬ:

ЯЛ ЭДЭЛЖ БАЙГАА ЯЛТНЫ ТАЛААРХ  ТОДОРХОЙЛОЛТ АВАХ ХҮСЭЛТЭЭ ТОГТООЛ ГҮЙЦЭТГЭХ ГАЗРЫН ТОО БҮРТГЭЛИЙН ТАСАГТ БИЧГЭЭР ГАРГАЖ, /ТУХАЙН ЯЛТАНГ АЛЬ ХОРИХ АНГИД ЯЛ ЭДЛЭЖ БАЙГААГ БОЛОН ТОДОРХОЙЛОЛТОО ЮУНД ХЭРЭГЛЭХ ГЭЖ БАЙГАА ШАЛТГААНАА ТОДОРХОЙ БИЧНЭ/ ЯЛТНЫ ХӨДӨЛГӨӨН ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭНД ӨГЧ, ТОДОРХОЙЛОЛТ ГАРГУУЛЖ АВНА.

  1. ХОРИХООС СУЛЛАГДСАН ИРГЭДЭД
  2. АСУУЛТ: ХОРИХООС СУЛЛАГДСАН ИРГЭД ХААНААС ЯМАР ТӨРЛИЙН ТУСЛАМЖ АВЧ БОЛОХ ВЭ?

    ХАРИУЛТ: НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД ЗААСНЫ ДАГУУ ОНЦГОЙ ТОХИОЛДЛЫН БОЛОН АМЬЖИРГААГ ДЭМЖИХ МӨНГӨН ТУСЛАМЖИЙГ ХОРИХ АНГИАС СУЛЛАГДСАН ӨӨРИЙН ГЭР ОРОНГҮЙ ИРГЭНД ОЛГОНО. ХОЛБОГДОХ МАТЕРИАЛЫГ  БҮРДҮҮЛЖ, ХАРЬЯАЛАХ ДҮҮРЭГ, ОРОН НУТГИЙН НИЙГМИЙН АЖИЛТАНД ХАНДАЖ БОЛНО.

  1. АСУУЛТ: ХОРИХООС СУЛЛАГДСАН ИРГЭДИЙГ АЖЛЫН БАЙРААР ХАНГАХАД ЯМАР ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛДЭГ ВЭ?

ХАРИУЛТ: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ТОГТООЛ ГҮЙЦЭТГЭХ ГАЗАР НЬ НИЙСЛЭЛИЙН ХӨДӨЛМӨРИЙН ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАДАГ БӨГӨӨД АЖИЛ ХАЙЖ БУЙ ХОРИХ АНГИАС СУЛЛАГДСАН ИРГЭД НИЙСЛЭЛИЙН ХӨДӨЛМӨРИЙН ГАЗАР /УЛААНБААТАР БАНКНЫ 03 ДАВХАР, 70110502, 70130502/ -Т ХАНДАЖ БҮРТГҮҮЛЖ БОЛНО. МӨН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ ХУУЛИЙН 15-Р ЗҮЙЛД ЗААСНЫ ДАГУУХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ САНГААС ХОРИХООС СУЛЛАГДСАН ИРГЭНИЙГ ҮЙЛДВЭР ДЭЭРЭЭ ДАДЛАГЖУУЛЖ БУЙ АЖИЛ ОЛГОГЧИЙГ НЭГ ЖИЛ ХҮРТЭЛ ХУГАЦААНЫ СУРГАЛТЫН ЗАРДЛЫГ НӨХӨН ОЛГОХ, 15.1.2- Д ЗААСНЫ ДАГУУ ХОРИХООС СУЛЛАГДСАН ИРГЭНИЙГ ХУВИАРАА ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ БОЛ НЭГ САЯ ХҮРТЭЛ ТӨГРӨГӨӨР НЭГ УДАА САНХҮҮЖҮҮЛДЭГ.



ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭЛИЙН ЧИГЛЭЛЭЭР ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ, ХАРИУЛТУУД

  1. АСУУЛТ: ХОРИХ АНГИД ЯЛ ЭДЭЛЖ БАЙГАА ТӨЛБӨР ТӨЛӨГЧИЙН ТӨЛБӨР БОЛОН ӨР ТӨЛБӨРГҮЙН ЛАВЛАГААНЫ ХУРААМЖИЙГ ХААНА ТУШААХ ВЭ?

ХАРИУЛТ: ТУХАЙН ТӨЛБӨР ТӨЛӨГЧИД ХОЛБОГДОХ ГҮЙЦЭТГЭХ БАРИМТ БИЧИГТ ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭГХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙГАА НУТАГ ДЭВСГЭРИЙН ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЛБАНД ТӨЛБӨРИЙН МӨНГИЙГ ТУШААНА. ХЭРЭВ ГҮЙЦЭТГЭХ БАРИМТ БИЧИГ ХААНА БАЙГАА НЬ ТОДОРОХОЙГҮЙ БОЛ ШШГЕГ-ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ГАЗРЫН ТӨРИЙН БАНКИН ДАХЬ 104600200085  ТООТ ДАНСАНД ТӨЛБӨРИЙН МӨНГИЙГ ТУШААНА.  ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ГАЗАР ТӨЛБӨР ТӨЛСӨН БАРИМТЫГ ХЯНАН ҮЗЭЖ ТУХАЙН ХОРИХ АНГИД ТӨЛБӨР ТӨЛСӨН ТОДОРХОЙЛОЛТЫГ ХҮРГҮҮЛНЭ.

  1. АСУУЛТ: БИ БАЯНХОНГОР АЙМАГТ ОРШИН СУУДАГ. ИРГЭН Б ГЭЭС 5 САЯ ТӨГРӨГНИЙ АВЛАГАТАЙ ЮМАА. ГЭТЭЛ Б НЬ УЛААНБААТАР ХОТОД ОРШИН СУУДАГ ГЭЖ ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭГЧ МААНЬ ХЭЛСЭН. ГҮЙЦЭТГЭХ БАРИМТ БИЧГИЙГ ХАРЬЯАЛЛЫН ДАГУУ ШИЛЖҮҮЛСЭН ГЭХ ЮМ ХААНА ЯМАР ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭГЧ ХАРИУЦАЖ БАЙГАА ТАЛААР ЯАЖ МЭДЭХ ВЭ.

ХАРИУЛТ:  ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ГАЗРЫН ХАРЬЯАЛАЛ ХАРИУЦСАН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭНТЭЙ 238292 УТСААР ХОЛБОГДОЖ МЭДЭЭЛЭЛ АВАХ БОЛОМЖТОЙ.

  1. АСУУЛТ: ӨР ТӨЛБӨРГҮЙ ГЭСЭН ЛАВЛАГААГ ЯАЖ АВАХ ВЭ? ЯМАР МАТРИАЛ БҮРДҮҮЛЭХ ВЭ?

ХАРИУЛТ: ИРГЭН БОЛ ЦАХИМ ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ /ЦАХИМ ҮНЭМЛЭХ БАЙХГҮЙ ТОХИОЛДОЛД ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХНИЙ ХУУЛБАР БУЮУ ЛАВЛАГАА/, ЛАВЛАГААНЫ ХУРААМЖ 2000 ТӨГРӨГ, ХУУЛИЙН ЭТГЭЭД /АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГА/ БОЛ УЛСЫН БҮРТГЭЛИЙН ГЭРЧИЛГЭЭ БУЮУ ТҮҮНИЙ ХУУЛБАР ЛАВЛАГААНЫ ХУРААМЖ 10000 ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ГАЗРЫН ТӨРИЙН БАНКИН ДАХЬ /10460020008/ ТООТ ДАНСАНД ТУШААЖ /БАНК ХООРОНДЫН ГҮЙЛГЭЭГЭЭР АЛЬ Ч БАНКИНД ТУШААЖ БОЛНО/ ХУРААМЖИЙН БАРИМТ,  БИЧИГ БАРИМТЫН ХАМТ ЛАВЛАГАА ОЛГОЖ БУЙ МЭРГЭЖИЛТЭНД ӨГЧ, ХАРИУГ ШУУД ОЛГОНО.

  1. АСУУЛТ: ОРОН СУУЦНЫ 8 ХУВИЙН ЗЭЭЛД ХАМРАГДАХ ГЭСЭН ЮМ ШҮҮХИЙН ШИЙДВЭРЭЭР БУСДАД ӨР ТӨЛБӨРГҮЙ ЛАВЛАГААГ ОЧИЖ АВАХУУ?

ХАРИУЛТ: ЗАСГИЙН ГАЗРААС ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ОРОН СУУЦНЫ 8 ХУВИЙН ЗЭЭЛЭНД ХАМРАГДАХ МАТРИАЛ БҮРДҮҮЛЖ БАЙГАА ИРГЭД ТУХАЙ ЗЭЭЛ ОЛГОЖ БУЙ БАНКИНДАА ХАНДАЖ АВНА.  БИЕЧЛЭН АВАХ ШААРДЛАГАГҮЙ.

  1. АСУУЛТ: БИ ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ОРШИН СУУДАГ ИРГЭН Б БАЙНА ӨР ТӨЛБӨРГҮЙ ЛАВЛАГАА АВАХ ГЭСЭН ЮМ ХААНААС АВАХ ВЭ?

ХАРИУЛТ:        ОРОН НУТАГТ БАЙГАА ИРГЭД ТУХАЙН ОРОН НУТГИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЛБАНД МАТЕРИАЛАА БҮРДҮҮЛЖ ӨГЧ, ЛАВЛАГАА АВНА.

  1. АСУУЛТ: ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН АЛБАДАН ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОРОЛЦОХ ГЭСЭН ЮМ МЭДЭЭЛЛИЙГ ХААНААС АВЧ БОЛОХ ВЭ?

ХАРИУЛТ: НИЙСЛЭЛ ДЭХ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН АЛБАДАН ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ ЗАРЫГ ӨДӨР ТУТМЫН ХЭВЛЭЛЭЭР НИЙТЭД ЗАРЛАДАГ БӨГӨӨД МӨН WWW.COURTERVICE.MN ХАЯГААР ОРЖ ЭД ХӨРӨНГӨ БАЙГАА ГАЗРЫН БАЙРШИЛ, ЭД ХӨРӨНГИЙН ҮНИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ АВЧ БОЛНО.             ХЭРЭВ ТА ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОРОЛЦОХ ХҮСЭЛТТЭЙ БОЛ ТУХАЙН СОНГОСОН ЭД ХӨРӨНГИЙН ҮНИЙН ДҮНГЭЭР 10 ХУВИАР ДЭНЧИН ТУШААЖ, ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ ОРОЛЦОГЧООР  БҮРТГҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ

  1. АСУУЛТ: ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ДАГУУ ТӨЛБӨР АВАХААР ШИЙДВЭРЛҮҮЛСЭН ХААНА ХАНДАЖ, ТӨЛБӨРӨӨ ШИЙДВЭРЛҮҮЛЭХ ЁСТОЙ ВЭ?

            ХАРИУЛТ: ШҮҮХИЙН ШИЙДВЭР БОЛОН ТҮҮНД ҮНДЭСЛЭН ШҮҮХЭЭС ОЛГОСОН ГҮЙЦЭТГЭХ ХУУДСЫГ ЭХ ХУВИАР НЬ ТӨЛБӨР ТӨЛӨГЧИЙН ОРШИН СУУГАА НУТАГ ДЭВСГЭРИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЛБАНД БИЕЧЛЭН БОЛОН ШУУДАНГААР ИРҮҮЛНЭ. ТУХАЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЛБАТАЙ ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЖИЛЛАГААНЫ ЗАРДАЛ, ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭГЧИЙН УРАМШУУЛЛЫН ГЭРЭЭГ ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ ХУУЛЬ БОЛОН ХОЛБОГДОХ ЖУРАМД ЗААСНЫ ДАГУУ БАЙГУУЛСНЫ ҮНДСЭН ДЭЭР ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЖИЛЛАГАА ЯВАГДАНА.

  1. АСУУЛТ: ОРОН НУТАГТ ХҮҮХДИЙНХЭЭ ХАМТ АМЬДАРДАГ БӨГӨӨД НИЙСЛЭЛД БАЙГАА ХҮҮХДИЙНХЭЭ ЭЦГЭЭС ХҮҮХДИЙН ТЭТГЭЛЭГ АВДАГ. ХҮҮХДИЙН ТЭТГЭЛЭГ ЯАЖ ОЛГОГДОХ ВЭ?

              ХАРИУЛТ: ТЭЖЭЭН ТЭТГҮҮЛЭХ ХҮҮХЭД ХААНА АМЬДАРЧ БАЙГААГААС ХАМААРЧ ХҮҮХДИЙН ТЭТГЭЛЭГ ОЛГОГДОНО. ӨӨРӨӨР ХЭЛБЭЛ АМЬЖИРГААНЫ ДООД ТҮВШИНГ БҮС НУТАГ БҮРТ ЯЛГААТАЙ БАЙДЛААР ТОГТООДОГ ТУЛ ТУХАЙН ХҮҮХДИЙН АМЬДАРЧ БАЙГАА ГАЗАРТ ТОГТООСОН  АМЖИРГААНЫ ТҮВШИНГИЙН ТОДОРХОЙ ХУВИАР ХҮҮХДИЙН ТЭТГЭЛГИЙН МӨНГӨ ОЛГОГДОНО.

  1. АСУУЛТ: ШҮҮХИЙН ШИЙДВЭРЭЭР ХҮҮХДИЙН ТЭТГЭЛЭГ АВАХААР ШИЙДВЭРЛЭСЭН, ХҮҮХЭД 18 НАСАНД ХҮРСЭН БОЛОВЧ ЭЦЭГ НЬ ТЭТГЭЛГИЙН МӨНГИЙГ ДУТУУ ТӨЛСӨН, ТӨЛӨГДӨӨГҮЙ ХҮҮХДИЙН ТЭТГЭЛГИЙН АВЧ БОЛОХ УУ?

              ХАРИУЛТ: ХҮҮХДИЙН ТЭТГЭЛЭГ АВЧ БУЙ ХҮҮХЭД 18 НАСАНД ХҮРСНЭЭР ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ЗААСНААР ТЭЖЭЭН ТЭТГЭХ ҮҮРЭГ ДУУСГАВАР БОЛДОГ. ТЭТГЭЛЭГ ТӨЛӨГЧ ХҮҮХДИЙН ТЭТГЭЛГИЙН МӨНГИЙГ ДУТУУ ТӨЛСӨН, ТЭТГЭЛЭГ ТӨЛӨХӨӨС ЗАЙЛСХИЙСЭН БОЛ ХОЛБОГДОХ НОТЛОХ БАРИМТЫГ БҮРДҮҮЛЭН ТЭТГЭЛЭГ ТӨЛӨГЧИЙН ОРШИН СУУГАА НУТАГ ДЭВСГЭРИЙН ШҮҮХЭД НЭХЭМЖЛЭЛЭЭ ГАРГАН ТӨЛӨГДӨӨГҮЙ ХУГАЦААНЫ ТЭТГЭЛГИЙГ НЭХЭМЖЛЭХ БОЛОМЖТОЙ.

  1. АСУУЛТ: ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭГЧ ШӨНИЙН ЦАГААР ГЭРТ ИРЖ, ЭД ХӨРӨНГӨ БИТҮҮМЖИЛЖ БАЙНА. ШӨНӨ АЙЛД ИРЖ АЖИЛЛАГАА ХИЙЖ БОЛДОГ ЮМ УУ, ЭРХ МЭДЛЭЭ ХЭТРҮҮЛЖ ХУУЛЬ ЗӨРЧӨӨД БАЙГАА ЮМ БИШ ҮҮ?

ХАРИУЛТ: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 14 ДҮГЭЭР ЗҮЙЛД ЗААСНААР ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЖИЛЛАГААГ 06.00-22.00 ЦАГИЙН ХООРОНД ЯВУУЛАХААР ЗААСАН. ХАРИН АЖЛЫН БУС ӨДӨР БОЛОН 22.00-06.00 ЦАГИЙН ХООРОНД АХЛАХ ГҮЙЦЭТГЭГЧИЙН ЗӨВШӨӨРЛИЙГ ҮНДЭСЛЭН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ЭРХТЭЙ БӨГӨӨД ШӨНИЙН ЦАГААР ЭД ХӨРӨНГӨ БИТҮҮМЖИЛСЭН  НЬ ХУУЛЬ ЗӨРЧӨӨГҮЙ БАЙНА.

  1. АСУУЛТ:ШҮҮХИЙН ШИЙДВЭРЭЭР БУСДАД ТӨЛӨХ ЁСТОЙ. ГЭХДЭЭ УГ ЗЭЭЛИЙН МАРГААНТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫН УЛМААС БУСДАД ЗАЛИЛУУЛСАН, ГЭМ БУРУУТАЙ ЭТГЭЭДЭД ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ҮҮСГЭСЭН БАЙХАД ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЖИЛЛАГААГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХГҮЙ БАЙГАА ҮНДЭСЛЭЛ ЮУ ВЭ?

ХАРИУЛТ: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 15.2.4-Д “ЭРҮҮГИЙН ЖУРМААР ХЭРГИЙГ ШАЛГАЖ БАЙГАА АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭЖ ДУУСАХ ХҮРТЭЛ” ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЖИЛЛАГААГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХЭЭР ЗААСАН. УГ ЗААЛТЫГ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН 2007 ОНЫ 43 ДУГААР ТОГТООЛООР “ТУХАЙН ШИЙДВЭРИЙГ ГҮЙЦЭТГЭХ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБОГДУУЛАН ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ҮҮСГЭН ШАЛГАЖ БАЙГААГ ОЙЛГОНО”  ГЭЖ ТАЙЛБАРЛАСАН.ИЙМД БУСДАД ЗАЛИЛУУЛСНЫ УЛМААС ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ҮҮСГЭН ШАЛГАЖ БАЙГАА  АСУУДАЛ НЬ ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЖИЛЛАГААГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ ҮНДЭСЛЭЛ БОЛОХГҮЙ ЮМ.


ХОРИХООС ӨӨР ТӨРЛИЙН ЧИГЛЭЛЭЭР ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ, ХАРИУЛТУУД

  1. AСУУЛТ:ХОРИХ АНГИД ҮНДСЭН ЯЛАА ЭДЭЛЖ БУЙ ЭД ХӨРӨНГӨ ХУРААХ НЭМЭГДЭЛ ЯЛААР ШИЙТГҮҮЛСЭН ЯЛТНЫ ЯЛЫГ БИЕЛҮҮЛСЭН ТАЛААРХ БАТАЛГААЖУУЛАЛТЫГ ХЭРХЭН ХИЙХ ВЭ?

ХАРИУЛТ: ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЛБА, ХОРИХ АНГИАС БАТАЛГААЖУУЛАЛТ ХИЙЖ ӨГӨХИЙГ ХҮССЭН АЛБАН ТООТ, ТӨЛБӨР БАРАГДУУЛСАН ТАЛААРХ БАРИМТЫН ЭХ ХУВИЙГ ШШГЕГ-ЫН ХОРИХООС ӨӨР ТӨРЛИЙН ЯЛ ЭДЛҮҮЛЭХ ЯЛ ЭДЛҮҮЛЭХ ГАЗАРТ ИРҮҮЛСЭН ТОХИОЛДОЛД ЭД ХӨРӨНГӨ ХУРААХ НЭМЭГДЭЛ ЯЛЫН БАТАЛГААЛЖУУЛАЛТЫГ ХИЙНЭ.

  1. АСУУЛТ:ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДОХ ЭРХ ХАСАХ ЯЛЫН ХУГАЦАА ДУУССАН ЭТГЭЭД ЖОЛООНЫ ҮНЭМЛЭХЭЭ ХЭРХЭН БУЦААН АВАХ ВЭ?

ХАРИУЛТ: ЦЕГ-ЫН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ГАЗРЫН ЛИЦЕНЗИЙН ТӨВӨӨС ТЭЭДРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДОХ ЭРХ СЭРГЭЭХ ШАЛГАЛТЫГ ӨГЧ ТЭНЦСЭН ТАЛААР АЛБАН ТООТЫГ ШШГЕГ-ЫН ХОРИХООС ӨӨР ТӨРЛИЙН ЯЛ ЭДЛҮҮЛЭХ ГАЗАРТ ИРҮҮЛСНЭЭР ЖОЛООНЫ ҮНЭМЛЭХИЙГ ХОРИГДОЛД БУЦААН ОЛГОНО.


ТӨРӨЛЖСӨН АРХИВ

   АСУУЛТ:  ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦАГИЙН ХУВААРЬ, ТӨЛБӨР ЯМАР БАЙДАГ ВЭ?

ХАРИУЛТ: АЖЛЫН ӨДРҮҮДЭД 8.00-12.00, 13.00-17.00 ЦАГИЙН ХООРОНД АЖИЛЛАЖ, ИРГЭДЭД АРХИВЫН ЛАВЛАГАА БОЛОН ХУУЛБАРЫГ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ГАРГАЖ ҮЙЛЧИЛНЭ.

   АСУУЛТ: АЖИЛЛАСАН  ЖИЛИЙН ЛАВЛАГАА, ХУУЛБАРЫГ ЯМАР ХУГАЦААНД ГАРГАЖ ӨГӨХ ВЭ?

ХАРИУЛТ: АРХИВЫН ЛАВЛАГАА, ХУУЛБАРЫГ АЖЛЫН 1-7 ӨДӨРТ, ХАРЬЯА АНГИ, АЛБА, САЛБАР НЭГЖЭЭС НЯГТЛАХ ШААРДЛАГАТАЙ БОЛ АЖЛЫН 10 ХОНОГТ БАГТААН ГАРГАЖ ӨГНӨ.

   АСУУЛТ:АРХИВААР ҮЙЛЧЛҮҮЛЭХИЙН ТУЛД ЯМАР БИЧИГ БАРИМТ БҮРДҮҮЛЭХ ВЭ?

ХАРИУЛТ: ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ ТҮҮНИЙГ ОРЛОХ БАРИМТ АВЧ ИРЭХ ШААРДЛАГАТАЙ. БУСАД ХҮНИЙГ ТӨЛӨӨЛЖ ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ ГЭЖ БАЙГАА БОЛ ӨӨРИЙН ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ, ТӨЛӨӨЛЖ БАЙГАА ХҮНТЭЙ ЯМАР ХАМААТАЙ БОЛОХЫГ ГЭРЧИЛСЭН БАРИМТЫГ ТУС ТУС АВЧ ИРНЭ. ЯМАР ТӨРЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ ТУХАЙГАА БИЧГЭЭР ХҮСЭЛТЭЭ ГАРГАЖ ӨГНӨ.

   АСУУЛТ: АРХИВЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХАМРАХ ЦАР ХҮРЭЭ ЯМАР БАЙХ ВЭ?

ХАРИУЛТ: ХОРИХ   БАЙГУУЛЛАГАД   ХОРИГДОЖ   БАЙСАН   ИРГЭДИЙН   ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН АРХИВААС, ТУС БАЙГУУЛЛАГАД АЖИЛЛАЖ БАЙГААД 1990 ОНООС ӨМНӨ АЖЛААС ЧӨЛӨӨЛӨГДСӨН, ХАЛАГДСАН, ТЭТГЭВЭРТ ГАРСАН ХҮМҮҮСИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН АРХИВААС ТУС ТУС АВНА. БУСАД МЭДЭЭЛЛИЙГ МАНАЙХААС АВАХ БОЛОМЖТОЙ.

Add comment

reload, if the code cannot be seen