ТӨВ АРХИВЫН ТӨЛБӨРТ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ

 

ШШГЕГ-ЫН ТУСГАЙ АРХИВЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ

 

          Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 30.4 дэх хэсэгт заасны дагуу Архивын ерөнхий газрын даргын 2021 оны “Төрийн архиваас үзүүлэх үйлчилгээний хөлсний хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тушаалыг үйл ажиллагаандаа мөрдөн ажиллаж байна.

 

Архивын төлбөрт үйлчилгээний үнийн хэмжээ:

  • Ажилласан жилийн лавлагаа - 2000 төгрөг
  • Цалингийн тодорхойлолт - 3000 төгрөг /нэг он/
  • Тодорхойлолт - 1000 төгрөг
  • Баримтын хуулбар - 2000 төгрөг /4 нэг тал/

 

Архивын төлбөргүй үйлчилгээ: 

  • Хувь хүний өөрийн эх баримт олгоход,
  • Хөдөлмөрийн дэвтэр (Нийгмийн даатгалын дэвтэр)-т бичилт хийж, баталгаажуулж өгөхөд.

Утас: 70109963

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Бага тойруу 13/1, (ШШГЕГ-ын төв байр)

Иргэдэд үйлчлэх цагийн хуваарь: Даваагаас Лхагва гарагт 8:30-17:30

 

 АРХИВЫН ҮЙЛЧИЛГЭЭ

Үйлчлүүлэгчийн хүсэлтийн дагуу архивын үйлчилгээг Баримт хадгалагдаж буй байгууллагын удирдлагын шийдвэрээр хууль, дүрэм, журам, зааврыг үндэслэн холбогдох баримт бүрдүүлснээр олгоно.

ШШГБ-ын хэмжээнд архиваас иргэдэд чиглэсэн үйлчилгээ нь дараах баримтын төрлөөс хамааран лавлагаа, тодорхойлолт, хуулбар, Уншлагын танхимын гэсэн үндсэн хэлбэртэй байна.

 

Баримтын төрөл

ШШГБ-ын хэмжээнд хадгалагдаж буй баримтаас иргэдэд олгох боломжит баримтын нэр, төрөл

Тайлбар

1

2

3

4

1

Захирамжлалын баримт бичиг

- Тогтоол,

- Захирамж,

- Тушаал,

- Шийдвэр,

- Албан даалгавар,

- Албан шаардлага

- Удирдлагын шийдвэрээр байгууллага, иргэдийн хүсэлтийн дагуу архивын үйлчилгээг зөвхөн тухайн иргэнд өөрт нь болон тухайн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан олгоно,

 

- Хөдөлмөр эрхлэлтийн лавлагаа, тодорхойлолт, цалингийн тодорхойлолтыг тухайн иргэнд болон төрөл садангийн хүнд /нотлох бичиг баримттай тохиолдолд/ олгоно,

 

- Иргэний гаргасан хүсэлтэд заасан архивын үйлчилгээг үзүүлэхэд баримт, материал байхгүй тохиолдолд тухайн иргэнд холбогдох баримт хадгалагдаагүй, шилжиж ирээгүй тухай тодорхойлолт олгоно,

 

- “Төрийн архивын баримт ашиглалтын нийтлэг журмыг шинэчлэн батлах тухай” АЕГ-ын 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн А/65 дугаар тушаалаар батлагдсан журмын 2.2.9, 2.2.11 дэх хэсгийг тус тус үндэслэн иргэний хүсэлтийг 1-5 өдөрт багтаан шийдвэрлэнэ.

 

- Мөн тушаалаар батлагдсан журмын 2.1.12 дахь хэсэгт заасны дагуу архивын лавлагаа, хуулбар нь 2 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна.

 

- Уншлагын танхимаар үйлчлүүлэх эрдэм шинжилгээний ажилтан, хувиараа судалгаа хийж буй иргэд, баримт судлах аж ахуйн нэгж, байгууллага нь хүсэлт/өргөдөл/, албан бичгээр тус тус хандана.

2

Зохион байгуулалтын баримт бичиг

- Акт,

- Албан бичиг,

- Гэрээ /хэлцэл/,

- Дүгнэлт,

- Дүрэм,

- Журам,

- Заавар,

- Тайлан,

- Тэмдэглэл /Протокол/

- Удирдамж,

- Хөтөлбөр,

- Төлөвлөгөө

3

Мэдээлэл-Лавлагааны баримт бичиг

- Илтгэл,

- Мэдэгдэл,

- Тодорхойлолт,

- Мэдээлэл,

- Санал,

- Танилцуулга

Иргэд, үйлчлүүлэгчид нь архивын үйлчилгээний төрлөөс хамааран ШШГЕГ-ын Төв болон бусад ШШГЕГ-ын харьяа байгууллагуудтай холбогдож, хүсэлтээ бичгээр гаргах бөгөөд холбогдох баримт бичгийг хавсаргана. Үүнд:

 

Бүрдүүлэх материал

Тайлбар

1

2

3

1

Хүсэлт /Өргөдөл, Албан бичиг/

Тухайн архивын ямар үйлчилгээ авах болон шалтгаанаа тодорхой бичих,

Шаардлагатай тохиолдолд холбогдох баримт бичгийг хавсаргах

/Жнь: Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, судлах баримтын төрлийн жагсаалт/

2

Иргэний үнэмлэх/ ажлын үнэмлэх

Лавлагаа, тодорхойлолт, хуулбарыг авах, Уншлагын танхимаар үйлчлүүлэх эрх бүхий байдлаа нотлох

          Жич: Иргэн та өөрийн хүссэн архивын үйлчилгээг авахдаа тухайн баримт хадгалагдаж байгаа байгууллагад хандах шаардлагатай.

 

Add comment

reload, if the code cannot be seen