ХӨРӨНГӨ АЛБАДАН ХУДАЛДАН БОРЛУУЛАХ - АЛБАДАН ДУУДЛАГА

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар бүлгээс:

               62 дугаар зүйл.Төлбөр төлөгч өөрийн хөрөнгөө худалдан борлуулах

62.1.Хөрөнгийн үнэлгээний талаар талуудаас гомдол гаргаагүй тохиолдолд төлбөр төлөгч энэ хуулийн 55.3-т заасан шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор өөрийн хөрөнгийг уг шийдвэрт зааснаас багагүй үнээр бие даан худалдан борлуулах тухай санал гаргаж болно.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар бүлгээс:
          62.2.Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн саналыг ажлын 3 өдрийн дотор шийдвэрлэнэ. Шийдвэр гүйцэтгэгч саналыг хүлээн авсан тохиолдолд бие даан худалдан борлуулах 1 сарын хугацааг төлбөр төлөгчид олгож, энэ хугацаанд тухайн хөрөнгийг албадан борлуулах ажиллагааг зогсооно.

62.3.Төлбөр төлөгч хөрөнгөө худалдан борлуулж, төлбөрийг зохих ёсоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэх хүртэл хөрөнгө битүүмжилсэн, барьцаалсан, хураан авсан тухай шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэр хүчинтэй хэвээр байна.

62.4.Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийсэн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг тайлбарлаж, хөрөнгө худалдан борлуулсны төлбөрийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд шилжүүлэх тухай сануулж, энэ тухай тэмдэглэлд гарын үсэг зуруулна.  

62.5.Энэ хуулийн 62.2-т заасан хугацаанд төлбөр төлөгч хөрөнгөө худалдан борлуулаагүй бол хөрөнгийг хуульд заасан журмын дагуу албадан худалдан борлуулна.

63 дугаар зүйл.Хөрөнгийг албадан худалдан борлуулах

63.1.Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 64.5-д зааснаас бусад хөрөнгийг түүний үнэлгээг тогтоосноос хойш 2 сарын дотор, төлбөр төлөгчийн өөрийн хөрөнгийг бие даан худалдан борлуулах тухай саналыг хүлээн авсан тохиолдолд 3 сарын дотор албадан худалдан борлуулах ажиллагааг явуулна.

63.2.Төлбөр төлөгчийн хөрөнгийг хураан авч улсын орлого болгох тухай шүүхийн шийдвэрийн дагуу хураагдсан хөрөнгийг худалдан борлуулж олсон орлогыг улсын төсөвт шилжүүлнэ. Шаардлагатай тохиолдолд хураагдсан хөрөнгийг худалдан борлуулахгүйгээр улсын өмчид шилжүүлэхээр төрийн өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгнө.

63.3.Галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх болон химийн хорт бодис зэрэг тусгай зөвшөөрлөөр олж авах эд зүйлийг шүүхийн шийдвэрийн дагуу холбогдох байгууллагад худалдаж, эсхүл шилжүүлнэ.

63.4.Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд хөрөнгийг албадан худалдан борлуулах шийдвэрийн талаар болон хөрөнгийн үнэлгээний талаар энэ хуулийн 55.7-д заасны дагуу шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн бол тухайн асуудлаар хөрөнгө албадан худалдан борлуулах ажиллагааны явцад шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй.

63.5.Үнэт цаас худалдах ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулна.

63.6.Шилжүүлж болох вексель, бусад төлбөрийн хэрэгслийг худалдах ажиллагааг шийдвэр гүйцэтгэгч уг төлбөрийн хэрэгслийг хураан авснаар гүйцэтгэнэ.

63.7.Үнэт цаасны албадан дуудлага худалдааг тухайн үнэт цаасны төлбөр, тооцоо, бүртгэл хариуцсан байгууллага хариуцан гүйцэтгэнэ.

Add comment

reload, if the code cannot be seen