“ТӨРИЙН ЦЭРГИЙН БОЛОН ХУУЛЬ САХИУЛАХ БАЙГУУЛЛАГЫН АХЛАГЧ НАРЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ” АМЖИЛТТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

   Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагч нарын нэгдсэн чуулга уулзалт” 2 дох өдрөө амжилттай үргэлжилж байна.

  

   Чуулганы өнөөдрийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал С.Ганбямба, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын дарга нар, холбогдох албаныхан оролцлоо.

 

   Энэ үеэр төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагч нарын дунд зохион байгуулсан “Шилдэг бүлэг” шалгаруулах уралдааны шагналыг гардуулсан бөгөөд тус тэмцээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын бүлэг амжилттай оролцож, гуравдугаар байрт шалгарсан юм.


 

   Шагналыг өнөөдөр /2024.09.06/ Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл гардуулан өглөө.
Мөн үеэр төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын төлөөлөгч ахлагч нар тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар панел хэлэлцүүлэг өрнүүлсний зэрэгцээ “Шинийг санаачлагч-Бүтээлч ахлагч” уралдаанд оролцсон бүтээлүүдээр үзэсгэлэн дэлгэж, олон нийтэд танилцууллаа.

Add comment

reload, if the code cannot be seen