Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний
хэрэгжилтийн талаар
Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний хэрэгжилтийг 2023 оны жилийн байдлаар товч мэдээлэхэд,
4.1. Цахим хөгжлийн нэгдсэн бодлого, төлөвлөлт, удирдлагаар хангаж, төрийн үйлчилгээг шуурхай, хариуцлагатай, хүртээмжтэй хүргэх нөхцөлийг бүрдүүлж, иргэдийн цаг хугацаа, зардлыг хэмнэх арга хэмжээний хүрээнд:
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь Төрийн үйлчилгээний цахим машин /ТҮЦ/, Төрийн үйлчилгээний нэгдсэн портал www.emongolia.mn цахим хуудаснаас Шүүхийн шийдвэрээр бусдад өр төлбөргүй тухай тодорхойлолт, суллагдсан иргэдийн лавлагааг авах боломжийг бүрдүүлсэн.
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу иргэд, олон нийт Шүүхийн шийдвэрээр бусдад өр төлбөртэй эсэх тодорхойлолтыг төрийн үйлчилгээний нэгдсэн портал e-mongolia системээр 109853 иргэн, үүнээс 4867 иргэн /англи хэлээр/, 1487 аж ахуйн нэгж лавлагаа авсан.
Тайлант хугацаанд хорих, анги байгууллагаас хорих ял эдлээд суллагдсан 79 иргэдийн мэдээллийн санг Төрийн мэдээлэл солилцооны ХУР системд шилжүүлж, тус лавлагаа, үйлчилгээг Төрийн үйлчилгээний цахим машин /ТҮЦ машин/, Төрийн үйлчилгээний нэгдсэн портал /www.e-mongolia.mn/-д оруулсан бөгөөд нийт 116286 иргэн, байгууллага үйлчилгээ авсан байна.
Мөн байгууллага, иргэний гаргасан өргөдөл, гомдлын мэдээллийг Иргэд, олон нийттэй харилцах төвийн www.11-11.mn цахим хуудас, байгууллагын www.cd.gov.mn үндсэн цахим хуудсаар дамжуулан цахимаар авч шийдвэрлэх боломжийг бүрдүүлсэн.
Иргэдэд архивын үйлчилгээг цахим (онлайн)-аар захиалах нөхцөлийг бүрдүүлж, ШШГЕГ-ын цахим хуудсанд “Архивын хүсэлт гаргах” цэсийг шинээр нэмж байршуулан, тайлант хугацаанд онлайн захиалгаар 76 иргэний хүсэлтийн дагуу архивын үйлчилгээг түргэн шуурхай үзүүлсэн. Мөн тайлант хугацаанд нийт 488 иргэнд архивын лавлагаа, тодорхойлолт, цалингийн тодорхойлолт олгож ажилласан.
Тайлант хугацаанд www.cd.gov.mnхаягаар нийт 425 өргөдөл, гомдол ирснээс304 гомдол, 118 хүсэлт, 2 талархал, 1 санал хүлээн авч, өргөдөл, гомдлын 422 буюу 99.3 хувийг шийдвэрлэж хариуг өгч, 3 буюу 0.7 хувь нь хяналтын шатандаа байна.
4.3. Иргэдийн аюулгүй, амар тайван байдлыг хангах арга хэмжээний хүрээнд:
Хорих ялын хугацаа дуусахаас өмнө хоригдлыг нийгэмд гаргахад бэлтгэх, суллагдсаны дараа дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, суралцах, ажил хөдөлмөр эрхлэх дадал хэвшүүлэх, гэр бүлийн харилцаанд бэлтгэх, нийгэмшүүлэхэд чиглэсэн “Хоригдлыг суллахад бэлтгэх хөтөлбөр”-ийг Дотоод хэргийн их сургуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэл судлалын төвтэй хамтран боловсруулж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/167, А/233 дугаар хамтарсан тушаалаар батлуулсан.
Хоригдлыг суллагдахад бэлтгэх зорилгоор 413, 419, 425, 429, 435, 439, 441 дүгээр нээлттэй, хаалттай хорих ангиуд нөөц боломж, төрийн бус байгууллагын санхүүжилтээр “Суллагдахад бэлтгэх байр”, 415, 423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангиуд “Суллагдахад бэлтгэх өрөө”-г тус тус тохижуулан, ашиглалтад оруулж, хууль эрх зүйн мэдлэг олгохоос гадна нийгэмд хэрэглэгдэж буй техник технологийг /АТМ, ТҮЦ, ухаалаг утас, автобусны картыг хэрхэн ашиглах, “Нэг цонхны үйлчилгээ”-ний талаар/ танилцуулан, гарын авлага, товхимлоор хангаж ажилласан.
---о0о---