Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Орон нутаг дахь үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй байгууллагуудын удирдах бүрэлдэхүүний зөвлөгөөн”-ий Хангайн бүсийн салбар хуралдаан өнөөдөр /2024.11.21/ болж байна.
Хангайн бүсийн салбар хуралдааныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар зохион байгуулж байгаа бөгөөд Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймаг дахь үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын 30 гаруй удирдах ажилтан оролцож байна.