“ОРОН НУТАГ ДАХЬ ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ЧИГ ҮҮРЭГТЭЙ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ БҮРЭЛДЭХҮҮНИЙ ЗӨВЛӨГӨӨН” ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛ БОЛЛОО

Монгол Улсын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлыг хангах бодлого, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх”-ыг бэхжүүлэх зорилт, арга хэмжээний хэрэгжилтийг бүс, орон нутгийн хөгжлийн болон аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаатай уялдуулахад бүх талуудын оролцоо, хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор “Орон нутаг дахь үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй байгууллагуудын удирдах бүрэлдэхүүний зөвлөгөөн”-ийг 2024 оны 11 дүгээр сарын 21-22-ны өдрүүдэд зохион байгуулахаар шийдвэрлэсэн. 

Энэ хүрээнд “Орон нутаг дахь үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй байгууллагуудын удирдах бүрэлдэхүүний зөвлөгөөн”-ийг зохион байгуулах ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр (2024.11.01) Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт боллоо. 

Тус хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх, бригадын генерал Д.Баасандамба болон ажлын хэсгийн гишүүд оролцлоо.

Мөн үеэр “Орон нутаг дахь үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй байгууллагуудын удирдах бүрэлдэхүүний зөвлөгөөн”-д оролцох бүрэлдэхүүний нэрс, салбар хуралдааны хөтөлбөр, төлөвлөгөө болон бүс, орон нутгийн аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээний урьдчилсан тоймтой танилцлаа.

 

Add comment

reload, if the code cannot be seen