Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Орон нутаг дахь үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын удирдах ажилтны зөвлөгөөн” өнөөдөр /2024.11.22/ боллоо.
Зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх, Шадар сайд С.Амарсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга А. Бямбажаргал болон Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй 11 байгууллагын 400 гаруй удирдах ажилтан оролцлоо.
Энэ үеэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга бөгөөд Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Улсын ерөнхий шийдвэр гүйцэтгэгч, хурандаа Б.Нямгомбо, мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Тагнуулын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Дотоодын цэргийн штаб, Шүүх шинжилгээний ерөнхий газрын удирдах ажилтнууд илтгэл хэлэлцүүлэв.