ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГЫН 2024 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЭРЭГЛЭГЧИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА

      Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолоор баталсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2017 оны 302 дугаар тушаалаар баталсан “Хэрэглэгчийн үнэлгээний ерөнхий удирдамж”-ийн  дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2024 оны үйл ажиллагаанд хэрэглэгчийн үнэлгээ хийх хөндлөнгийн байгууллагыг сонгох нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

            Зорилго:

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын бодлогын баримт бичгийн үр дүн, үр нөлөөг судлах, тус байгууллагаас үзүүлж буй үйлчилгээний чанар, хүртээмж, шуурхай байдалд үнэлгээ хийж, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаа, бодлого төлөвлөлтийг сайжруулахад чиглэнэ.

            Хэрэглэгчийн үнэлгээ хийх байгууллагад тавих шаардлага:

  1. Судалгаа болон үнэлгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд байх;
  2. Судалгаа болон үнэлгээний чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх, хэрэглэгчийн үнэлгээ хийж байсан туршлагатай бол давуу тал болно;
  3. Хүний нөөцийн чадавхтай байх;
  4. Үнэлгээг удирдамжид заасан хугацаанд хийж гүйцэтгэх чадвартай байх.

            Хэрэглэгчийн үнэлгээний байгууллагын бүрдүүлэх баримт бичиг:

  1. Үнэлгээ хийх сонирхлоо илэрхийлсэн албан бичиг;
  2. Техникийн санал: Хэрэглэгчийн үнэлгээг өмнө нь хийж байсан туршлага, түүврийг сонгох, мэдээлэл цуглуулах арга зүй, хэрэглэгчийн үнэлгээг гүйцэтгэх ажлын төлөвлөгөө, багийн бүтэц, бүрэлдэхүүн, туршлага, товч намтар;
  3. Санхүүгийн санал;
  4. Байгууллагын танилцуулга: Улсын бүртгэлийн гэрчилгээ, байгууллагын гүйцэтгэсэн ижил төстэй төслийн туршлага, танилцуулга, байгууллагын менежментийн чадавх, нөөц гэх мэт.

            Хэрэглэгчийн үнэлгээ хийх сонгон шалгаруулалтын материал авах байршил:

      Сонгоншалгаруулалтын материалыг 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдийн 17:00 цаг хүртэл доорх хаягаар хүлээн авна.

      Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Чингэлтэй дүүрэг,  Бага тойруу 13/1

Хуульчдын гудамж Улаанбаатар- 210646 

      И-мэйл: info@cd.gov.mn, Утас: 976-51-266369

 

 

 

 

ХЯНАЛТ ШАЛГАЛТ, ҮНЭЛГЭЭ-ДОТООД АУДИТЫН ГАЗАР

Add comment

reload, if the code cannot be seen