ТОО БҮРТГЭЛИЙН АЖИЛТНУУДЫГ СУРГАЛТАД ХАМРУУЛЛАА

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Нэгдсэн тоо бүртгэлийн хэлтсээс харьяа хорих анги, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, байгууллагын тоо бүртгэлийн ажилтнуудыг эрүүгийн ял эдлүүлэх ажиллагааны статистик мэдээлэл, судалгааны чанар, агуулга, үр нөлөөг сайжруулах, хоригдогсдын хувийн хэрэг, карт нээх ажиллагаа, зурагжуулалт, баяжилт, цахим бүртгэл, хоригдогчийн шилжилт хөдөлгөөнийг холбогдох заавар, журмын дагуу хийх болон ялын тооцоог зөв бодох арга зүйг эзэмшүүлэх, тэдний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, тоо бүртгэлийн үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэлтийн талаар харилцан санал солилцох, туршлага солилцох зорилгоор цахим сургалт зохион байгууллаа. 

Тус сургалтад Улсын Ерөнхий Прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Э.Идэрбат “Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлт болон анхаарах асуудал”, Захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтсийн дарга, хошууч Д.Сандаг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар”, Монголын гэр бүл судлаачдын мэргэжлийн холбооны тэргүүн, лектор Ж.Баясгалан “Байгууллагын соёл болон багаар ажиллах ур чадварыг нэмэгдүүлэх”, Нэгдсэн тоо бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Ж.Ариунбаяр “Хоригдогсдын хөдөлгөөний мэдээ судалгаа, хөдөлгөөний бүртгэл, статистик дүн шинжилгээ, хоригдлын шилжилт хөдөлгөөн болон цаашид анхаарах асуудал” мэргэжилтэн, дэд хурандаа Г.Энхбат “Хоригдлын ялын тооцоо бодох арга зүй, хувийн хэргийн бүрдүүлэлт, анхаарах асуудал”, мэргэжилтэн, дэд хурандаа А.Энхтүвшин “Хоригдогсдын бүртгэл хяналтын нэгдсэн системийн талаар”,  мэргэжилтэн, хошууч Д.Цэрэнчимэд “Хоригдогсдын өргөдөл гомдлыг уламжлах, цаашид анхаарах асуудал” сэдвээр тус тус сургалтыг зохион байгууллаа.

Сургалтад тоо бүртгэлийн байцаагч 39, туслах 37, нийт 67 алба хаагч хамрагдлаа.

 

Add comment

reload, if the code cannot be seen