Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын Соён гэгээрүүлэх хэлтсээс Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэстэй хамтран шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд томилон оролцуулах шинжээчид /үнэлгээчин/-ийг авлигаас урьдчилан сэргийлэх сургалтад хамрууллаа.
Тус сургалтад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай хамтран ажиллах гэрээтэй 7 хуулийн этгээдийн 11 шинжээч /үнэлгээчин/ хамрагдсан бөгөөд Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар Б.Болд, М.Жамьяанчойжил нар “Авлигын гэмт хэрэг”, “Ашиг сонирхлын зөрчил” сэдвээр тус тус мэдээлэл өглөө.