Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албанаас “Нийтийн албанд хувийн ашиг сонирхлын зөрчил, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалтыг өнөөдөр /2024.10.09/ зохион байгуулж байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга бөгөөд Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, хурандаа Б.Нямгомбо сургалтын үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ, албан үүргээ гүйцэтгэхдээ авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг мөрдөж, хууль,тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, сахилга хариуцлагыг дээшлүүлэхэд анхаарч ажиллахыг онцоллоо.
Тус сургалтыг Авлигатай тэмцэх газар, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Банкны төлбөр барагдуулах газрын 108 алба хаагч танхимаар, орон нутаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтсийн 146 алба хаагч цахимаар оролцож байна.