Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албанаас зохион байгуулж буй “БИДНИЙ ОРОЛЦОО-ХҮҮХДИЙН ХҮМҮҮЖИЛ” аяны хүрээнд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хан-Уул дүүргийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтсээс шүүхээс хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан хүүхдүүдийг дахин гэмт хэрэг, зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, эерэг хандлага төлөвшүүлэх сургалтад хамрууллаа.
Тус сургалтыг Хан-Уул дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэс, дүүргийн Цагдаагийн газартай хамтран зохион байгуулсан бөгөөд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан хүүхдүүдээс гадна тэдний асран хамгаалагч, харгалзан дэмжигч нарыг хамруулсан юм.
Энэ үеэр Хан-Уул дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсийн сургагч багш Э.Дуламсүрэн “Хүмүүжлийн эерэг арга ба өсвөр насны хүүхэдтэйгээ хэрхэн харилцах вэ?“, Хан-Уул дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Хүүхдийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, Цагдаагийн хошууч П.Пүрэвдаваа, ахлах дэслэгч С.Ууганбаяр нар “Гэмт хэрэг зөрчилд өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх тухай” сэдвээр тус тус мэдээлэл өгч, тус сургалтад хамрагдсан хүүхдүүдэд дурсгалын зүйлс гардууллаа.