ИРГЭН-ЦЭРГИЙН ХАРИЛЦААГ БЭХЖҮҮЛЭХ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-413 дугаар нээлттэй, хаалттай хорих анги нь “Иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх өдөрлөг”-ийг Сэлэнгэ аймгийн цэргийн штаб, Мандал сумын Засаг даргын Тамгын газар, Мандал сумын Сум дундын Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, 433 дугаар хаалттай хорих анги болон Сэлэнгэ аймгийн хэмжээнд зохион байгуулагдсан “Дөл” тэмцээний шилдэг оролцогч хүүхдүүдтэй хамтран өнөөдөр /2024.10.14/ зохион байгууллаа.

Тус өдөрлөгт Монгол Улсын тусгаар тогтнол, халдашгүй дархан байдлын төлөө амь бие үл хайрлан батлан хамгаалж, эх орон, төр, ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, залуу хойч үеийнхээ өмнө гарамгай гавьяа байгуулсан эдүгээ 100 настай ахмад дайчин, бэлтгэл ахлах ахлагч, “Төрийн хуяг” Г.Чогсомжав оролцож, цэргийн алба, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үнэт зүйл, эх орон, газар шорооны төлөө тэмцэж явсан бахархалт түүхээ дурсан , бахархлын талаар яриа өрнүүллээ.
Өдөрлөгийн үеэр ахмад дайчин, бэлтгэл ахлах ахлагч Г.Чогсомжавт Мандал сумын Засаг даргын тамгын газраас мөнгөн урамшуулал олгосон юм.   

Мөн үеэр орон нутгийн ард иргэд, өсвөр насны хүүхэд, залуучууд, ерөнхий боловсролын төгсөх ангийн сурагчдад Үндэсний аюулгүй байдлыг хангах, батлан хамгаалах бодлого, зорилт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаа, онцлогийг сурталчлан танилцууллаа.

 

Add comment

reload, if the code cannot be seen