“Олон улсын багш нарын өдөр”-ийг тохиолдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагын дэргэдэх Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль “Сурагчийн нэг өдөр” арга хэмжээг зохион байгууллаа.
Тус өдөр хүмүүжигч хүүхдүүд багшийн ажлыг хийж, бусдадаа ерөнхий эрдмийн хичээл зааж, багш мэргэжлийн онцлог, бахархлын талаар тодорхой ойлголттой боллоо.
Мөн үеэр хүмүүжигч хүүхдүүд багш нартаа баярын мэндчилгээ дэвшүүлж, амьдрах их ухааныг хөгжүүлэн, зөв замд хөтөлж буйд нь талархсан сэтгэлээ илэрхийлэв.
Сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагын дэргэдэх ерөнхий боловсролын сургууль нь ерөнхий боловсрол олгохын зэрэгцээ хөдөлмөрийн дадал, амьдрах ухаанд сургах, элсэлтийн шалгалтад бэлтгэх, их дээд сургуульд элсэн суралцуулах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг бөгөөд хүмүүжигч хүүхдүүдийг хичээлээс гадуур англи хэл, мэдээллийн технологи, зураг, хөгжим, шатар, эсгий урлалын дугуйланд хамруулж байна.