ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ХАРЬЯА АГЕНТЛАГ, БАЙГУУЛЛАГУУДЫН АЛБА ХААГЧДЫН “СПОРТЫН 4 ТӨРӨЛТ ТЭМЦЭЭН”-ИЙ НЭЭЛТ БОЛЛОО

Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлаг, байгууллагуудын алба хаагчдын “Спортын 4 төрөлт тэмцээн”-ий нээлтийн ажиллагаа өнөөдөр /2024.09.14/ "Gan" спорт цогцолборт боллоо.

Нээлтийн үйл ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар болон харьяа 12 агентлаг, байгууллагын удирдлагууд оролцлоо.

Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар, жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү тэмцээн нь агентлаг, байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, спортоор хичээллэх, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх зорилготой хэмээн онцолсон юм.

Тэмцээний шатар болон ширээний теннисний төрөл 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр болсон бол 09 дүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд волейбол, сагсан бөмбөгийн тэмцээн болж байгаа бөгөөд 12 агентлаг, байгууллагын 400 гаруй тамирчин 114 багц медалийн төлөө өрсөлдөж байна.

Тус тэмцээнүүдэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас нийт 30 алба хаагч оролцож, хурд хүч, авхаалж самбаа, оюун ухаанаа сорин өрсөлдөж байна.

Баг, тамирчдадаа амжилт хүсье.

 

Add comment

reload, if the code cannot be seen