ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ХАРЬЯА АГЕНТЛАГ, БАЙГУУЛЛАГУУДЫН АЛБА ХААГЧДЫН “СПОРТЫН 4 ТӨРӨЛТ ТЭМЦЭЭН”-ИЙ ВОЛЕЙБОЛЫН ТӨРӨЛД ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлаг, байгууллагуудын алба хаагчдын “Спортын 4 төрөлт тэмцээн”-ий волейболын төрөлд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын баг тамирчид гуравдугаар байрт шалгарч, хүрэл медаль хүртлээ.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү 4 төрөлт тэмцээний хаалтын ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Г.Болормаа болон харьяа агентлаг, байгууллагуудын удирдлагууд оролцлоо.

Тэмцээний хаалтын үйл ажиллагааны үеэр баг тамирчдаа өндөр түвшинд бэлтгэж, амжилттай оролцсон байгууллагуудад Хил хамгаалах ерөнхий газраас дурсамж, дурсгалын зураг хадгалуулав.

 Тэмцээн шатар, ширээний теннис, волейбол, сагсан бөмбөгийн төрлийн 114 багц медаль болон шилжин явах цомын төлөө Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа 12 агентлаг, байгууллагын алба хаагчид 3 өдрийн турш өрсөлдсөн юм. Тус тэмцээнүүдэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын нийт 30 алба хаагч оролцож, хурд хүч, авхаалж самбаа, оюун ухаанаа сорин өрсөлдсөн билээ.

Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлаг, байгууллагуудын алба хаагчдын 2025 оны "Спортын 4 төрөлт тэмцээн"-ийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар зохион байгуулах боллоо.

 

Add comment

reload, if the code cannot be seen