ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН АЛБА ХААГЧДЫН ХҮҮХДҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ, БАЯР ХҮРГЭЛЭЭ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан алба хаагчдын хүүхдүүдийг хүлээн авч, “Хүүхдийн баярын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүллээ. 

Тус үйл ажиллагааг гэр бүлийн тогтвортой байдлыг хангах, оюун ухаан, авьяас билгийг хөгжүүлэх, аав ээжийнхээ ажил, албаар бахархах сэтгэгдэл төрүүлэх зорилгоор зохион байгууллаа.

Баярын арга хэмжээний үеэр алба хаагчдын хүүхдүүдийн дунд зохион байгуулсан урлаг, спорт, оюуны авьяасыг нээн хөгжүүлэх, бүтээлч хандлагыг нэмэгдүүлэх зорилготой  “Авьяаслаг хүүхэд” шалгаруулах уралдаанд шалгарсан 10 хүүхдэд шагнал гардууллаа.

Мөн “Соёмбо” чуулгын уран бүтээлч ах эгч нар нь хүүхэд багачуудад зориулан урлагийн тоглолтыг толилуулж, үлгэрийн баатруудтай дурсамж дүүрэн нэгэн өдрийг өнгөрүүллээ.

 

Add comment

reload, if the code cannot be seen