НИЙГЭМ, СЭТГЭЛ ЗҮЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ТААТАЙ ОРЧНЫГ БҮРДҮҮЛЛЭЭ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар баривчлагдсан этгээд, хүмүүжигч, эмчлүүлэгчдэд үзүүлэх нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор Хууль зүй дотоод хэргийн яамнаас хэрэгжүүлж буй “Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх төсөл”-ийн санхүүжилтээр “Нийгмийн ажилтан”-ы өрөө болон сургалтын танхимыг тус тус засварлалаа. 

Тус өрөө, танхимыг тохижуулснаар баривчлагдсан этгээд, хүмүүжигч, эмчлүүлэгчдэд нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх, давтан гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм.

 

Add comment

reload, if the code cannot be seen