ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭГЧДИЙГ “МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ”-Д ХАМРУУЛЖ БАЙНА

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албанаас шинээр томилогдсон шийдвэр гүйцэтгэгчдэд мэргэжлийн дадлага олгох, чадавхжуулах сургалтыг 2024 оны 02 дугаар сарын 01-02-ны өдрүүдэд зохион байгуулж байна. 

Уг сургалтаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой хууль тогтоомжийг хэрхэн ойлгож, хэрэглэх, албадлагын арга хэмжээ хэрэгжүүлэхэд анхаарах, урьдчилан сэргийлэх асуудлыг багцлан практик жишээ, баримтад тулгуурлан мэдлэг, мэдээлэл олгохын зэрэгцээ цаашдын үйл ажиллагаанд хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, сахилга, ёс зүйг төлөвшүүлэх чиглэлээр зохион байгуулагдаж буйгаараа онцлог юм. 

Сургалтыг тус албаны Мэргэжлийн удирдлагын хэлтэс удирдан зохион байгуулж байгаа бөгөөд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Банкны төлбөр барагдуулах газар, Багахангай, Налайх дүүрэг дэх Шийдвэр гүйцэтгэх хэлтсийн нийт 38 шийдвэр гүйцэтгэгчийг хамруулж байна.

 

Add comment

reload, if the code cannot be seen