Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих анги хүмүүжигчдийн орчин нөхцөлийг сайжруулах, хүний эрхийн шаардлагад нийцүүлэх хүрээнд “Асралт төв” төрийн бус байгууллагатай хамтран хаалттай дэглэмийн байрны гадна фасад, дээвэр, дотор заслыг шинэчиллээ.
Мөн шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг суурилуулснаас гадна сэтгэл зүйн үйлчилгээний өрөө, нийтийн хоолны заал, сургалтын танхим, номын сан, шашны өрөө, ариун цэврийн өрөө зэргийг бүрэн тохижуулаад байна.
Ингэснээр эмэгтэй хүмүүжигчдийг нийгэмшүүлэх, тэдгээрт чиглэсэн сургалт нөлөөллийн ажлыг үр дүнтэй зохион байгуулах орчин нөхцөл бүрдсэн юм.