Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-413 дугаар нээлттэй, хаалттай хорих анги “Ахлагчийн албаны өдөр”-ийг тохиолдуулан тус ангийн архив, бичиг хэргийн ажилтан, дэд ахлагч Б.Буянжаргалд шинэ байшингийн түлхүүр гардуулан өглөө.
Түлхүүрийг тус ангийн дарга, дэд хурандаа Д.Наранбямба гардуулан өгч, цаашдын амьдралд нь аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Ахлагчийн жил”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2024 онд дэвшүүлсэн “Байгууллагын соёлыг төлөвшүүлж, ахлагчийн манлайллыг дэмжих жил” зорилтын хүрээнд тус анги 4 ахлагчид хөнгөлөлттэй нөхцөлөөр байшин барьж өгөхөөр төлөвлөсөн ба эхний байшингийн түлхүүрийг гардууллаа.