ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГЫН КЛАССИК ПАУЭРЛИФТИНГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын бие бялдрын бэлтгэлжилтийг дээшлүүлэх, спортоор хичээллэх, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх зорилгоор зохион байгуулсан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын классик пауэрлифтингийн аварга шалгаруулах тэмцээн-2024”-ий шилдгүүд өнөөдөр /2024.11.01/ тодорлоо.

Багийн нэгдсэн дүнгээр нэгдүгээр байрт Цагдан хорих 461 дүгээр ангийн баг шалгарч, шилжин явах цомын эзэн болсон бол хоёрдугаар байрт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын баг, гуравдугаар байрт Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын баг тамирчид тус тус шалгарлаа.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тэргүүн дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны дарга, хурандаа А.Намсаманд, Дэд дарга бөгөөд Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны дарга, хурандаа П.Оростогоо болон Ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд оролцож, шилдгүүдийн шагналыг гардуулсан юм.

Тус тэмцээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих анги, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, салбар нэгжээс 20 багийн 67 тамирчин штангтай суулт, хэвтээ шахалт, газраас таталт гэсэн гурван төрлийн нийт 9 жингийн 108 медалийн төлөө өрсөлдлөө.

 

Add comment

reload, if the code cannot be seen