ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ХУУРАЙ ЗАМЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛААС ТУРШЛАГА СУДЛАВ

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор 2024 оныг “Ахлагчийн жил” болгосон.

Энэ хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлагч бүрэлдэхүүн өнөөдөр /2024.10.28/ Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалд зочилж, “Ахлагчийн хөгжлийн төв”-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

Энэ үеэр Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын Захиргааны удирдлагын хэлтсийн дарга хурандаа Д.Төмөрбат хуурай замын цэргийн онцлог, “Ахлагчийн хөгжлийн төв”-ийн дарга, тэргүүн ахлагч А.Баяртогтох тус төвөөс зохион байгуулж буй сургалт бэлтгэлийн талаар мэдээлэл өглөө.

Мөн алба хаагчид Хуурай замын цэргийн командлалын номын сан, Гадаад хэлний сургалтын төв, музей, хүндэтгэлийн өргөөгөөр зочилж, Хуурай замын цэргийн ахлагч, тэргүүн ахлагч Д.Мөнхбаяртай уулзан, ахлагч бүрэлдэхүүнийг чадавхжуулах сургалтын талаар харилцан санал солилцлоо. 

Энэ үеэр Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Б.Баянмөнх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ахлагч бүрэлдэхүүний нийгмийн баталгааг хангах, мэдлэг боловсролыг дээшлүүлэх чиглэлээр олон талт арга хэмжээг үе шаттай зохион байгуулж байгааг дурдлаа.

 

Add comment

reload, if the code cannot be seen