“ИЛҮҮГЭЭ ТҮГЭЭЕ” АЯНЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын “Ахлагчийн зөвлөл”-өөс санаачлан аймгийн “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын ахлагчийн зөвлөл”-тэй хамтран “Илүүгээ түгээе” аяныг амжилттай зохион байгууллаа. 

Аяны хүрээнд нийт 100 гаруй нэр төрлийн 1,000 ширхэг эд зүйлс цуглуулж, ар гэрийн холбоогүй хоригдогч, хоригдол, баривчлагдсан этгээдүүд, мөн аймгийн төвд оршин суудаг зорилтот бүлгийн буюу өрх толгойлсон, орлого багатай 26 өрхийн 136 иргэн, хүүхдүүдэд олгожээ.

 

Add comment

reload, if the code cannot be seen