Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Ахлагчийн жил”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2024 онд дэвшүүлсэн “Байгууллагын соёлыг төлөвшүүлж, ахлагчийн манлайллыг дэмжих” жил болгох зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь “Манлайлагч алба хаагч”, “Манлайлагч ахлагч”, “Алба хаагч-авьяас” хөтөлбөрүүдийг батлан хэрэгжүүлж байна.
Хөтөлбөрийн хүрээнд мэдлэг ур чадвараа дээшлүүлж, зөв хандлага, шинэ санаачилга гарган, дүрэмч, жагсаалч байдал, ёс зүй, харилцаа хандлагаараа бусдыгаа манлайлан ажилласан “Манлайлагч алба хаагч”, “Манлайлагч ахлагч” нарыг сар бүр шалгаруулан шагнаж, урамшуулж байгаа юм.
Тус газрын 2024 оны 06 дугаар сарын “Манлайлагч алба хаагч”-аар их эмч, ахлах дэслэгч Б.Дүгэрсүрэн, “Манлайлагч ахлагч”-аар жолооч, ахлах ахлагч О.Мөнхжаргал, 07 дугаар сарын “Манлайлагч алба хаагч”-аар ээлжийн дарга, ахмад Ч.Бямбасүрэн, “Манлайлагч ахлагч”-аар жолооч, ахлагч Б.Бямбадорж нар тус тус шалгарлаа.