Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд харьяа хорих анги, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, салбар нэгжийн алба хаагчдад 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн дэргэдэх ЁС зүйн хороотой хамтран сургалт зохион байгууллаа.
Сургалтын үеэр Төрийн албаны зөвлөлийн Ёс зүйн хорооны ажлын албаны рефeрент Д.Мөнхбат “Ёс зүйн хорооны хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” сэдвээр, Удирдлагын академийн багш, доктор, дэд профессор А.Алтанзул “Төрийн албан хаагчийн ёс зүй: Харилцаа хандлага” сэдвээр тус тус мэдээлэл өглөө.
Сургалтад 91 алба хаагч танхимаар, 1469 алба хаагч цахимаар оролцлоо.