Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 433 дугаар хаалттай хорих анги нь Монгол хэлний тухай хуулийн дагуу төрийн албан хэргийг 2025 оноос хос бичгээр хөтлөн явуулах бэлтгэл ажлыг хангах, Монгол бичгийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Сэлэнгэ аймгийн Мандал сумын төрийн байгууллагуудын алба хаагчдын дунд “ҮНДЭСНИЙ БИЧГИЙН ЦЭВЭР БИЧИГТЭН” уралдааныг 2 үе шаттай зохион байгууллаа.
Уралдааны тэргүүн байрт Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-413 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн нийгмийн ахлах ажилтан, хошууч Э.Энхжаргал, хоёрдугаар байрт Мандал сумын Засаг даргын Тамгын газрын нэгдүгээр багийн нийгмийн ажилтан Н.Батцэцэг нар тус тус шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэн боллоо.