ТАНГАРАГ ӨРГҮҮЛЭХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ахлагчийн бүрэлдэхүүнд шинээр томилогдсон алба хаагчдад цэргийн цол олгож, Төрийн жинхэнэ албан хаагчийн болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн тангараг өргүүлэх ёслолын ажиллагаа өнөөдөр /2024.08.22/ боллоо.

Уг арга хэмжээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, хурандаа А.Намсаманд, Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Ч.Нэргүй, Хорих ял эдлүүлэх албаны дэд дарга, хурандаа Б.Цогжаргал болон холбогдох албан тушаалтнууд оролцож, алба хаагчдад баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.

 

Add comment

reload, if the code cannot be seen