Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын баталсан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөө”, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас ирүүлсэн “Зөвлөмж”-ийн хүрээнд алба хаагчдад “Дохионы хэлний анхан шатны чадвар эзэмшүүлэх” сургалтыг 2024 оны 07 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Сургалтыг дохионы хэлний багш, орчуулагч, докторант Б.Саранчимэг зааж явуулсан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон харьяа хорих анги, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, салбар нэгжийн 40 алба хаагч хамрагдлаа.
Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хоригдол, хоригдогч, баривчлагдсан этгээдүүдийн мэдээлэл авах эрхийг хангах, холбогдох хууль тогтоомж, журам, байгууллагын үйл ажиллагаа, үзүүлж буй үйлчилгээний талаарх мэдээллийг түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх боломж бүрдэж байна.