“АХЛАГЧИЙН ТӨГӨЛ” БАЙГУУЛЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нэгдэж “100 сая мод” дэд хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна.

Тус хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, мөн Төрийн тэргүүний санаачилгаар 2024 оныг “Ахлагчийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албанаас Богдхан уулын Чулуутын аманд өнөөдөр (2024.05.21) 120 ширхэг хуш модны суулгац тарьж, “Ахлагчийн төгөл” байгууллаа.

Хуш модны төгөлийг байгуулснаар хортон шавьжид идэгдэж доройтсон хүрээлэн байгаа орчныг хамгаалах, ойн санг нөхөн сэргээх, байгаль, экологи болон эдийн засагт учрах хохирлыг бууруулахад чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Уг арга хэмжээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлага, Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны нийт бие бүрэлдэхүүн оролцлоо.

 

Add comment

reload, if the code cannot be seen