АЛБА ХААГЧИД ДУЛААНЫ УЛИРЛЫН ДҮРЭМТ ХУВЦСАНД ШИЛЖЛЭЭ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн “Дулааны улирлын дүрэмт хувцсанд шилжүүлэх тухай” тушаалын дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, харьяа анги, байгууллага, салбар, нэгжийн алба хаагчдыг 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс дулааны улирлын дүрэмт хувцсанд шилжүүллээ. 

Дулааны улирлын дүрэмт хувцсанд шилжүүлсэнтэй холбогдуулан алба хаагчдын албаны бэлэн байдлыг шалгах, хувцасны болон жагсаалын үзлэгийг 2024 оны 04 дүгээр сарын 22-23-ны өдрүүдэд зохион байгууллаа. 

Үзлэгээр алба хаагчдын дүрэмт хувцасны жигдрэлт, хангалтыг шалган, бэлтгэл бэлэн байдлыг хангууллаа.

 

Add comment

reload, if the code cannot be seen