Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нийт бие бүрэлдэхүүний дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Спортын 6 төрөлт тэмцээн”-ий шигшээ тоглолтууд 2024 оны 04 дүгээр сарын 10-13-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж, өндөрлөлөө.
Тэмцээний хаалтын үйл ажиллагаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд болон харьяа хорих анги, байгууллага, салбар, нэгжийн дарга нар оролцож, шилдгээр шалгарсан баг тамирчдад шагнал гардуулж, амжилт хүслээ.
Тус тэмцээнд 44 хорих анги, байгууллага, салбар, нэгжийн баг тамирчид оюун ухаан, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөв.