Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 433 дугаар хаалттай хорих анги нь “Ахлагчийн албаны өдөр”-ийг тохиолдуулан алба хаагчдыг ая тухтай орчинд ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор стандарт шаардлагад нийцсэн Амралтын өрөөтэй гал тогоог ашиглалтад орууллаа.
Ингэснээр алба хаагчдын эрүүл ахуйн аюулгүй байдлыг хангаж, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх нөхцөл боломж бүрдэж байна.