Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа “Соёмбо” чуулгын бүжигчин, дэд ахлагч У.Сүхбат Оросын Холбооны Улсын Соёлын яам, Дорнод Сибирийн соёлын хүрээлэнгээс зохион байгуулсан “Нэр хүнд” олон улсын залуу бүжиг дэглээчдийн хоёрдугаар уралдаанд амжилттай оролцож, нэг, хоёрдугаар байрт шалгарлаа.
Түүний дэглэсэн “Амины гуйлга” бүжиг Ардын бүжгийн төрөлд нэгдүгээр байр, ахлагч М.Амартүвшингийн бүжиглэснээр “Үнэр” бүжиг Орчин үеийн бүжгийн төрөлд хоёрдугаар байрт шалгарлаа.
Мөн “Соёмбо” чуулгын уран бүтээлчид Шүүгчдийн нэрэмжит шагналыг хүртлээ.
Уралдаанд Монгол болон Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын 120 гаруй уран бүтээлч өрсөлджээ.