Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга бөгөөд Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Улсын ерөнхий шийдвэр гүйцэтгэгч, хурандаа Б.Нямгомбо, Хуулийн хэлтсийн дарга, хошууч Д.Сандаг нар Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Эрх зүйн шилжилтийн багийн дарга Мишел Нүсбаумер, ахлах хуульч Вероника Брадаутану, төслийн дотоодын хуулийн зөвлөх З.Шагдарсүрэн, техникийн зөвлөх Э.Энх-Амгалан нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр "Монгол Улс дахь арилжааны шүүхийн шийдвэрийн биелэлтийг бэхжүүлэх нь" төслийн хүрээнд цаашид хийж хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцсон бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны эрх зүйн орчинг боловсронгуй болгох, үйл ажиллагааг цахимжуулах асуудлыг цогцоор нь шийдвэрлэх талаар нарийвчилсан судалгаа, шинжилгээ хийх ажлыг хамтран зохион байгуулахаар боллоо.