Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албанаас зохион байгуулж буй “БИДНИЙ ОРОЛЦОО-ХҮҮХДИЙН ХҮМҮҮЖИЛ” аяны хүрээнд Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тус аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 7-12 дугаар ангийн 200 сурагчийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалтад хамрууллаа.
Энэхүү сургалтыг аймгийн Цагдаагийн газар, Хүүхэд, гэр бүл хөгжил хамгааллын газар, Насан туршийн суралцахуйн төвтэй хамтран зохион байгуулсан юм.
Энэ үеэр Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгч, хошууч Б.Дашдорж “Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь”, Насан туршийн суралцахуйн төвийн багш М.Лосол “Зуршил түүний нөлөө” сэдвээр, Хүүхэд, гэр бүл хөгжил хамгааллын газраас “Дундговь Сансрын 7 хоног” арга хэмжээний талаар тус тус мэдээлэл хүргэлээ.