“ОЛОН УЛСЫН ЭНХИЙГ САХИУЛАГЧДЫН ӨДӨР”-ИЙГ ТОХИОЛДУУЛАН ҮЕ ҮЕИЙН ЭНХИЙГ САХИУЛАГЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

“Олон улсын энхийг сахиулагчдын өдөр”-ийг тохиолдуулан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын үе үеийн энхийг сахиулагчдад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх “Монгол цэрэг энхийн үйлсэд” цогцолборт өнөөдөр /2024.05.29/ боллоо.

Тус хүндэтгэлийн арга хэмжээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга бөгөөд Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, хурандаа Ч.Оюунцэцэг болон энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдын төлөөлөл оролцлоо.

Энэ үеэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн дэслэгч С.Дамдинсүрэн, ахлах ахлагч П.Мөнхбат, ахлах ахлагч Н.Пүрэвсүрэн, ахлах ахлагч Ц.Төгсбаатар, ахлах ахлагч Т.Эрдэнэболд, ахлах ахлагч Ч.Пүрэвдорж, ахлах ахлагч Г.Зоригтбаатар нарыг Батлан хамгаалахын сайдын тушаалаар “Дайчин алдар-III” медалиар шагнав.

 

Add comment

reload, if the code cannot be seen